Нууцлалын бодлого

АПП-ИЙН ТАНИЛЦУУЛГА

Бид монголчуудын өв соёл болох Төгс Буянт Монгол зурхайн ёсны цаг тооны бичгийг “Мongol Calendar” аппликейшн болгож хэрэглэгч олондоо 2015 оны 2-р сарын 18-нд Хонин жилийн сар шинийн босгон дээр анх Андройд, iOS үйлдлийн системтэй ухаалаг төхөөрөмжинд зориулж танилцуулсан билээ.

Бид энэхүү бүтээлээ анхлан бий болгохдоо монгол зурхайн хамгийн их мэдээлэлтэй, хэрэглэхэд хялбар, хамгийн шинэлэг шийдэлтэй, үнэгүй татах, интернэтгүй /offline/ орчинд ч ажилладаг байх зэргээр хэрэглэгч таны төлөө зорилго өвөрлөж энэ хугацаанд хэрэглэгчдийн таашаалд хүрсэн бүтээгдэхүүн болж чадсан юм.

Монголчууд жил бүр Бурханы шашны ёсоор засал номоо хийлгэдэг бөгөөд үүнийг цахим аргаар хялбарчлан хүргэж байх ЭНЭ ЖИЛД хэсгийг хүргэдэг. Мөн сүсэгтэн олон зурхайн ёсыг амьдрал ахуйдаа хэрэглээ болгож үйл ажлаа уялдуулж ирсэн тул сайн муу өдрүүдийг заасан ЧУХАЛ ӨДРҮҮД хэсгийг жил бүр хөгжүүлэн ажиллаж байна.

Үүний дараа жил буюу 2016 оны Бичин жилд сүсэгтэн олны хүсэлтээр Жилийн төөргийн дагуу буусан засал номыг цахимаар хийдэд захиалах үйлчилгээг бий болгож Монгол Улсын хамгийн анхны ЦАХИМ АЙЛТГАЛ-ыг бий болгосноор өдгөө олон арван мянган хэрэглэгчтэй болсон. Одоогоор манай улсын хамгийн эртний хийд болох Эрдэнэзуу хийд хамтран ажиллаж байгаа ба томоохон суурин газрын төв хийдүүд холбогдох боломжтой байна.

Цаашид ч хэрэглэгч таны төлөө олон шинэлэг зүйлийг тогтмол нэмж боловсронгуй болгох болно. Хэрэглэгч таныг хүн төрөлхтний гайхамшигт бүтээл техник технологийн хөгжлийг хамтдаа хүртэж, Монголын шавхагдашгүй өв соёл, Монголын цахим хөгжлийг дэлхийн түвшинд хүргэхэд бид бүхэнтэй хамтарна гэдэгт гүнээ итгэж байна.

ХОЛБОО БАРИХ

Манай ТББ-ын гол холбоо барих талбар нь Mongol Calendar фэйсбүүк хуудас байдаг бөгөөд e.ailtgal@gmail.com, 1000armed@gmail.com хаягууд руу имэйл илгээнэ үү.

АШИГЛАХ ЗААВАР

PlayStore болон AppStore дээр “Mongol Calendar” гэсэн хаягаар үнэ төлбөргүй татаж авч,

ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ АШИГЛАЛТ

Дээрх мэдээллийг Апп руу нэвтрэх болон жилийн төөргийг зурах зурлагад ашиглахаар авдаг ба таны тэдгээр мэдээллийг бид нууцлан, өөр зорилгоор хэрэглэхгүй болно.

ТӨЛБӨР ТООЦОО

Төлбөр тооцоог QPay ашиглан түргэн шуурхай хийдэг. Тэрхүү байгууллагад нэгдсэн бүх банкуудын апп-ийг ашиглах боломжтой